А.Баяр: Би НИТХ-ын даргын бүрэн эрхийнхээ дагуу БҮХ МЕГА ТӨСЛҮҮДИЙГ ШАЛГАХ ажлын хэсэг байгуулж байна А.Баяр: Би НИТХ-ын даргын бүрэн эрхийнхээ дагуу БҮХ МЕГА ТӨСЛҮҮДИЙГ ШАЛГАХ ажлын хэсэг байгуулж байна
04 сарын 28, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

А.Баяр: Би НИТХ-ын даргын бүрэн эрхийнхээ дагуу БҮХ МЕГА ТӨСЛҮҮДИЙГ ШАЛГАХ ажлын хэсэг байгуулж байна

2026 оны 4 сарын 28

Arslan.mn

НИТХ-ын дарга А.Баяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

Өчигдөр НИТХ ээлжит бусаар хуралдаж, А.Баярыг НИТХ-ын даргаар огцруулсан. Түүнийг огцруулах саналд 31 төлөөлөгчийн 28 нь  гарын үсэг зурсан бөгөөд сүүлийн хоёр сарын хугацаанд НИТХ-ыг хуралдуулаагүй, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан зэрэг үндэслэлээр огцруулжээ. 

Тэрээр энэхүү шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. 

НИТХ-ын дарга А.Баяр: “Туулын хурдны зам“-ыг дэмжсэн гэдэг тогтоол гаргуул гэсэн шахалт ирсэн. Засгийн газар эсэргүүцсэн төслийг бид дэмжих боломжгүй байсан тул хурлыг хойшлуулсан.

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хийгдсэнээр гэмт хэргийн гаралт буурсан. Өмнө нь ийм буурсан үзүүүлэлт гарч байгаагүй. 

УБ хотод хэрэгжүүлэх гэж буй төслүүд мега төсөл үү, мега хулгай юу гэдгийг мухарлах ажлын хэсэг байгуулж байна. Би албан ёсоор хурын даргын бүрэн эрхийнхээ дагуу захирамж гаргаж байна. Төсөл явах гэж байгаа бол мөнгөн дүн, шалгарсан компани, холбоо хамаарлыг нээлттэй болгох ёстой. Дан ганц Туулын хурдны зам биш, Улаанбаатарт хийж байгаа бүх төслүүдийг иргэдтэйгээ хамт шалгана. 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668624
0 эможи

keyboard_arrow_up