А.Баяр огцруулах шийдвэрийг ХУУЛЬ БУС хэмээн үзэж буйгаа илэрхийлэв
2026 оны 4 сарын 28

Өчигдөр НИТХ ээлжит бусаар хуралдаж, А.Баярыг НИТХ-ын даргаар огцруулсан. Түүнийг огцруулах саналд 31 төлөөлөгчийн 28 нь гарын үсэг зурсан бөгөөд сүүлийн хоёр сарын хугацаанд НИТХ-ыг хуралдуулаагүй, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан зэрэг үндэслэлээр огцруулжээ.
А.Баяр уг шийдвэрийг хууль бус хэмээн үзэж буйгаа мэдэгдэж, өнөөдрийн 12:00 цагаас мэдээлэл хийхээр болжээ.
НИТХ-ын даргаар МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Ихбаярыг нэр дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулахаар болоод байгаа билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668622
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
