Тэрбумтан Т.Даваадалайг шүүхээс суллах шийдвэр гаргажээ Тэрбумтан Т.Даваадалайг шүүхээс суллах шийдвэр гаргажээ
04 сарын 28, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Тэрбумтан Т.Даваадалайг шүүхээс суллах шийдвэр гаргажээ

2026 оны 4 сарын 28

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг өнгөрсөн амралтын өдөр Эрүүгийн цагдаагийн албанаас саатуулж, 48 цагийн хугацаатайгаар баривчилсан юм. Ингэхдээ гэрт нь нэгжлэг хийсэн. Улмаар нийслэлийн Прокурорын газраас шүүхэд үргэлжлүүлэн хорих шаардлагатай талаар санал гаргасан ч өчигдөр хэлэлцээд суллах шийдвэр гаргажээ.

Туулын хурдны зам төсөлтэй холбоотойгоор саатуулан шалгасан гэх мэдээлэл байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайтай хамт "Авангард уран дизайн энд инженеринг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Билгүүн, "Абонк" ХХК-ийн нягтлан бодогч Б.Болормаа нарыг баривчилж, орон байр болон албан өрөөнд нь нэгжлэг хийсэн байдаг.

Н.Билгүүн нь Хотын орлогч дарга Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяагийн нэр дээр байсан "Анка урбан инженеринг энд дизайн" ХХК-ийг 2024 оны аравдугаар сарын 16-нд нэр шилжүүлэн аваад, 2025 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр тус компанийн нэрийг сольж “Авангард уран дизайн энд инженеринг” ХХК нэртэй болгосон байдаг аж.

Бид түүний АТГ-т хүргүүлсэн хөрөнгө оруулгын мэдүүлгийг танилцуулж байна. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮525 сая 
Гэр бүлийн орлого: ₮201 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,2 тэрбум /нийтийн орон сууц-3/
Тээврийн хэрэгсэл: ₮0

Мал аж ахуй: ₮0 сая
Хадгаламж: ₮7 сая
Авлага:  ₮50 сая
Зээл: ₮0 гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668620
0 эможи

keyboard_arrow_up