Давхар дээлээ тайлсан НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж ОРОХ ОРОНГҮЙ Ч ₮65 саяын БЭЛЭН МӨНГӨТЭЙ, 470 саяын АВЛАГАТАЙ

Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, иргэдийнхээ асуудлыг шийдэх хүмүүс давхар дээлтэй болоод удаж буй. Энэ хүрээнд бид НИТХ-ын төлөөлөгч нарын ХОМ-ийг хүргэж байгаа.
Тодруулбал, тэдний нэг бол НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж. Түүний хувьд Хөрөнгө оруулалт, бүтээмж хариуцсан менежерийн ажлаа өгөөд удаагүй байгаа.
Тэгвэл "Давхар дээл"-ээ тайлаад удагүй НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдоржийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. .
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮40 сая
Гэр бүлийн орлого: ₮1 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮320 сая
Орон сууц барилга байгууламж: ₮0 сая
Тээврийн хэрэгсэл: ₮65 сая / Toyota, Hilux маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮180 сая /Хурдан удмын адуу-3/
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮395 сая
Хадгаламж: ₮7 сая Бэлэн мөнгө: ₮65 сая
Авлага: ₮470 сая
Зээл: ₮41 сая гэж мэдүүлжээ.
