А.Амартүвшин: Намайг бага байхад ч утаа, түгжрэлийн асуудлыг ярьдаг байсан. 30 жилийн дараа ч ярьсаар л байна А.Амартүвшин: Намайг бага байхад ч утаа, түгжрэлийн асуудлыг ярьдаг байсан. 30 жилийн дараа ч ярьсаар л байна
04 сарын 23, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

А.Амартүвшин: Намайг бага байхад ч утаа, түгжрэлийн асуудлыг ярьдаг байсан. 30 жилийн дараа ч ярьсаар л байна

2026 оны 4 сарын 23

Arslan.mnНийслэлийн МАН-ын хорооны хурал өнөөдөр /2026.04.23/ болж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин байр сууриа илэрхийллээ.  

Тэрбээр “Томоохон мега төслүүдийг хэрэгжүүлж байж Улаанбаатар хотын эдийн засаг дараагийн түвшинд хүрнэ. Харин бүх том төслөө зогсоочихвол Улаанбаатар хот 10 жилийн өмнөх дүр төрхөөрөө 10 жилийн дараа ч хэвээрээ байна. Өөрөөр хэлбэл, урагшлахгүй, ухрахгүй зогсонги байдалд орно. Гэтэл дэлхийн томоохон хотууд биднээс 50-60 жилээр түрүүлж хөгжчихөөд байна. Бид дараагийн түвшиндээ хэзээ гарах юм бэ.

Намайг бага байхад ч утаа, түгжрэлийн асуудлыг ярьдаг байсан. Харин 30 жилийн дараа нийслэлийн удирдах албан тушаалд ажиллахад мөн л ижил дүр зурагтай байна. Одоо бид энэ асуудлыг шийдэлгүйгээр дараагийн үеийнхэнд шилжүүлэх үү. “Та нар шийдээрэй, бид чадсангүй” гээд үлдээх үү.

Тиймээс Улаанбаатар хот дараагийн хөгжлийн түвшинд зайлшгүй гарах ёстой. Хэрэв томоохон төслүүд олон нийтийн дунд маргаан, хардалт дагуулж байгаа бол Засгийн газар, холбогдох яамд нь өөрсдөө хариуцаж хэрэгжүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, Зам, тээврийн яам Туулын төслийг авч хэрэгжүүлж болно.

Харин хууль зөрчсөн эсэхийг хууль хяналтын байгууллага л тогтооно. Хэдэн хүн талбай дээр зогсоод, нотлох баримтгүйгээр хэн нэгнийг хууль зөрчсөн гэж буруутгадаг байдлаа зогсоох хэрэгтэй. Нийслэлийн удирдлагуудыг шалгаж болох ч бүтээн байгуулалтууд нь тогтвортойгоор үргэлжлэх ёстой ” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668549
0 эможи

keyboard_arrow_up