“Давхар дээлтэй“ Т.Батцогт төлөөлөгч ₮539 саяын 4 ОРОН СУУЦ, ХАУСТАЙ, ₮18 саяын үнэлгээтэй 4 ГАЗАРТАЙ “Давхар дээлтэй“ Т.Батцогт төлөөлөгч ₮539 саяын 4 ОРОН СУУЦ, ХАУСТАЙ, ₮18 саяын үнэлгээтэй 4 ГАЗАРТАЙ
04 сарын 14, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Давхар дээлтэй“ Т.Батцогт төлөөлөгч ₮539 саяын 4 ОРОН СУУЦ, ХАУСТАЙ, ₮18 саяын үнэлгээтэй 4 ГАЗАРТАЙ

2026 оны 4 сарын 08

Arslan.mn

Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, иргэдийнхээ асуудлыг шийдэх хүмүүс давхар дээлтэй болоод удаж буй. 

Тодруулбал, тэдний нэг бол  НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт. Түүний хувьд  "ДАВХАР ДЭЭЛ"-тэй буюу НИТХ дахь АН-ын бүлгийн дарга, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр  ажиллаж буй.

Тэгвэл "Давхар дээлтэй" Т.Батцогт төлөөлөгчийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. 

Тэрээр 2020 онд 17 сая төгрөгийн орлоготой байсан бол 2024 онд 37 сая төгрөг болж нэмэгдэн, харин  гэр бүлийн орлого нь 0 төгрөг байсан баримтыг хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮16 сая
Гэр бүлийн орлого:  ₮14 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮539 сая  /Орон сууц-4, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮29 сая /Адуу-32, Хонь-94/
Газар: ₮18 сая /Эзэмших-05га-1, Эзэмших-676м2-1, Эзэмших-700-2 нийт дөрвөн ГАЗАРТАЙ /

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮57 сая
Хадгаламж: ₮0 сая 
Авлага: ₮31 сая
Зээл:  ₮226 сая гэж мэдүүлжээ.

₮8 саяар үнэлэгдэх орон сууцаа дөрөвхөн жилийн дотор 580 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц, хаус болгож, 180 адуутай болох аргаасаа цалингаараа амьдардаг жирийн иргэддээ заагаад өгчихвөл улс эх орны ирээдүйд хэрэгтэй л юм даа!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
668333
1 эможи

keyboard_arrow_up