Хийсэн ажилгүй ч ₮197 тэрбумын тендер халаасалсан НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар ₮150 саяын ОРЛОГОТОЙ,₮657 саяын 2 ОРОН СУУЦТАЙ

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан билээ. Энэ хүрээнд бид НИТХ-д иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа Хийсэн ажилгүй ч ₮197 тэрбумын тендер халаасалсан гэх НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮150 сая
Гэр бүлийн орлого: ₮78 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮657 сая /Орон сууц-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮160 сая /Toyota, Land Cruiser 200 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮287 сая /Адуу-72, Үхэр-65, Хурдан удмын адуу-6, Хонь-346/
Газар: ₮2 сая /Эзэмших-400м2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮170 сая
Хадгаламж: ₮9 сая
Авлага: ₮11 сая
Зээл: ₮203 сая гэж мэдүүлжээ.
Б.Сэргэлэнбаатар нь цаасан дээрх компаниараа тендерт оролцож 197 тэрбум төгрөг халаасалсан тухай шүүмжлэл гараад удаж буй. Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгчийн хувь эзэмшдэг "Професионалстрой" ХХК Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын 2-р багцын зарласан тендерт шалгарч 197 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байдаг. Хамгийн ноцтой нь, Професионалстрой ХХК нь нэг ч удаа тендерт ялж байгаагүй гэдгийг тухайн үед хэвлэлүүд гаргаж тавьж байсан удаатай.
Товчхондоо, ийм компаниар 197 тэрбум төгрөг авч чадсанд Иргэдийн хурлын эрхэм төлөөлөгч, улстөрийн арвин намтар түүхтэй түүний оролцоо их байсан эсэхийг хууль хяналтын байгууллага нягтлан шалгах нь зүйн хэрэг биз ээ.
Дашрамд дурдахад, Б.Сэргэлэнбаатар нь 2016-2017 онд Сонгинохайрхан дүүргийн "Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын дарга, 2016 онд УИХ-ын Тамгын газарт гишүүний зөвлөх, 2018 онд нийслэлийн МАН-ын хорооны хэлтсийн дарга, 2019 онд НИТХ-ын Ажлын албаны ХМОНХТ-ийн дарга, 2020 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй нэгэн.




