Барилгын компаниуд нийтийн эзэмшлийн талбай дээр их хэмжээний шороо овоолжээ Барилгын компаниуд нийтийн эзэмшлийн талбай дээр их хэмжээний шороо овоолжээ
04 сарын 03, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Барилгын компаниуд нийтийн эзэмшлийн талбай дээр их хэмжээний шороо овоолжээ

2026 оны 4 сарын 03

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Дөлгөөн нуурын хойд талд нийтийн эзэмшлийн талбайд барилгын компаниуд их хэмжээний шороо асгаж овоолжээ. Энэ нь иргэдийн саадгүй зорчиход нөлөөлж байгаа учир иргэдийн гомдлын дагуу нийслэлийн Хяналт шалгалтын газраас байршил дээр нь ажиллаж, зөрчлийг 10 хоногт арилгуулах хугацаатай мэдэгдэл хүргүүллээ. Тухайн орчимд таван аж ахуйн нэгж барилгын үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Энэ талаар нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийтийн эзэмшлийн талбайд барилгын компаниуд шороо овоолж асгасан гэх мэдээлэл иргэдээс ирсэн. Аль 2023 онд шороог овоолжээ. Тухайн орчимд үйл ажиллагаа явуулж байгаа таван барилгын компанид шалгалтын ажиллагаа явуулж, 10 хоногт зөрчлийг арилгуулж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх хугацаатай мэдэгдлийг хүргүүллээ. Барилгын компаниуд хоорондоо зөвшилцөж, хуваарийн дагуу шороог зөөвөрлөх үүрэг хүлээлээ. Харин Сүхбаатар дүүргээс шороог хаяж асгах цэгийг зааж өгнө” гэлээ.

Түүнчлэн нийслэлийн Хяналт шалгалтын газраас барилгын компаниудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байгаа аж. Тодруулбал, барилгын компаниудын зөвшөөрөл, бичиг баримт шаардлага хангаж байгаа эсэх, орчны аюулгүй байдлыг хангаж, хотын өнгө үзэмжийг сайжруулах чиглэлээр урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668279
0 эможи

keyboard_arrow_up