Сонгинохайрхан дүүрэг зорилтот бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр зөвлөлдлөө Сонгинохайрхан дүүрэг зорилтот бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр зөвлөлдлөө
Дэлхийн адууны өдөр 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 31, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Сонгинохайрхан дүүрэг зорилтот бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр зөвлөлдлөө

2026 оны 3 сарын 31

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран зорилтот бүлгийн иргэдэд үзүүлж буй үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, тэднийг бие даан амьдрах чадварт сургах, нийгэмшүүлэх зорилготой зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Нийгмийн хамгааллын тусгай төвөөс үзүүлдэг үндсэн үйлчилгээнүүд болон шинээр ашиглалтад орох гэж буй “Сургалт, хөгжлийн цогцолбор төв”-ийн үйл ажиллагааг танилцуулсан юм. Мөн зорилтот бүлгийн иргэдийн өнөөгийн нөхцөл байдал, тэдний сэтгэл зүйн онцлогт тохирсон харилцаа, хандлагын талаарх судалгааг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Зөвлөлдөх уулзалтад СХД-ийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын хэлтэс болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын төлөөллүүд оролцож, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар саналаа илэрхийллээ.
2026 онд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ болон Нийгмийн хамгааллын тусгай төв хамтран дүүргийн нутаг дэвсгэр дэх зорилтот бүлгийн иргэдийг нийгмийн хамгааллын үйлчилгээнд бүрэн хамруулах, архидан согтуурах болон бусад сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх цогц үйлчилгээг үзүүлэх талаар хамтран ажиллахаар тохирлоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668206
0 эможи

keyboard_arrow_up