Сонгинохайрхан дүүрэг бүх нийтийн их цэвэрлэгээгээр 84 тн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ
2026 оны 3 сарын 23

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2026 оны А/02 дугаар тушаал, Дүүргийн Засаг даргын 2026 оны А/171 дүгээр захирамжаар нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 6 байгууллага нийт 10 машин техник, 101 зам талбайн үйлчлэгч нар 225 тэмдэг тэмдэглэгээ, 31 автобусны буудал, 28 хогийн сав, 34 сандал, 2 дугуйн зогсоол, 4760 м хайс хашлагыг угааж цэвэрлэлээ.
Мөн бүх нийтийн их цэвэрлэгээнд 43 хорооны 519 аж ахуйн нэгж, 46 сууц өмчлөгчдийн холбоо, 26 цэцэрлэг, 4 ерөнхий боловсролын сургууль цэвэрлэгээнд оролцож нийт 141,566м2 талбайг цэвэрлэж 42 рейсээр 84 тн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргэж ажиллалаа. Бүх нийтийн их цэвэрлэгээ 04 дүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ. Иймд иргэд аж ахуйн нэгж байгууллагуудыг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668081
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





