“УС БА ТЭГШ ЭРХ” уриатай хэлэлцүүлэгт төрийн болон салбар байгууллагууд оролцож, асуудлаа хэлэлцэж байна “УС БА ТЭГШ ЭРХ” уриатай хэлэлцүүлэгт төрийн болон салбар байгууллагууд оролцож, асуудлаа хэлэлцэж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 19, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

“УС БА ТЭГШ ЭРХ” уриатай хэлэлцүүлэгт төрийн болон салбар байгууллагууд оролцож, асуудлаа хэлэлцэж байна

2026 оны 3 сарын 19

Arslan.mn

Дэлхийн усны өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд усны нөөцийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, усны зүй зохистой хэрэглээ, хүртээмжийн асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилготой олон улсын ач холбогдолтой өдөр юм. 

Энэ жил энэхүү өдрийг “Ус ба тэгш эрх” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд, “Усны хүртээмжтэй газар — хөгжил цэцэглэлт, тэгш байдал бүрдэнэ” гэсэн уриалгын дор усны хүртээмж ба тогтвортой хөгжлийн салшгүй уялдаа байна.
Усны үйлчилгээг зохицуулах хороо Монголын Мянганы сорилтын сантай хамтран “Ус ба тэгш эрх” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Arslan.mn
Хэлэлцүүлгийн үеэр дараах 3 агуулгын хүрээнд илтгэлүүд тавигдлаа. Үүнд: 

  • “Усны нөөцийн тэгш байдал” – Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Газрын доорх усны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Жавхлан
  • “Усны үйлчилгээний тэгш байдал” – ХСУХАТАҮЗХ-ны Тусгай зөвшөөрөл хэрэглэгчийн газрын дарга Г.Нарантуяа
  • “Усны хэрэглээний тэгш байдал” – Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын газрын ахлах шинжээч Д.Буянжаргал
Илтгэлүүдэд усны нөөцийн байдал, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний чанар, хүртээмж, найдвартай байдал болон хэрэглээний ялгаатай байдлыг бодлого, зохицуулалтын хүрээнд авч үзэж байгааг онцлов.

Ялангуяа нийслэл, аймаг, сум болон дэд бүтэцгүй орон нутгийн хоорондын үйлчилгээний хүртээмжийн зөрүү байгааг дурдан, усны үйлчилгээ үзүүлэгч мэргэжлийн байгууллагуудын чадавх, хүний нөөц, санхүүгийн тогтвортой байдал, засвар үйлчилгээний шуурхай байдал нь чанартай, тасралтгүй үйлчилгээ үзүүлэхэд чухал нөлөөтэйг тэмдэглэлээ.

Arslan.mn

Түүнчлэн усны нөөцийг тодорхойлох, хамгаалах, зохистой ашиглах бодлогыг боловсронгуй болгох, нийгмийн бүх бүлгийн хувьд усны хүртээмжийг тэгш хангах чиглэлээр бодлого, зохицуулалтын арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатайг онцлсон байна.

Тус хэлэлцүүлэгт төрийн болон салбарын байгууллагууд, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, санал солилцсон бөгөөд цаашид усны салбарын бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгоход чиглэсэн санал, зөвлөмжийг нэгтгэн боловсруулах юм.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668026
0 эможи

keyboard_arrow_up