100 айл орчимд гарсан галыг бүрэн унтраахаар ажиллаж байна
2026 оны 3 сарын 17

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9-р хороо 100 айлын автобусны буудал дээр барилгын материалын дэлгүүр шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр /2026.03.17/ 11:06 цагт иржээ.
Энэ дагуу Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 10х20 хэмжээтэй сендвичэн барилгад гал гарч байсан аж.
Галын тархалтыг 11:27 цагт зогсоосон ба бүрэн унтраахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667974
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





