УДЭТ-ын урд талбайд зөвшөөрөлгүй Лед дэлгэц байрлуулж байгааг уран бүтээлчид эсэргүүцэв УДЭТ-ын урд талбайд зөвшөөрөлгүй Лед дэлгэц байрлуулж байгааг уран бүтээлчид эсэргүүцэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 17, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

УДЭТ-ын урд талбайд зөвшөөрөлгүй Лед дэлгэц байрлуулж байгааг уран бүтээлчид эсэргүүцэв

2026 оны 3 сарын 17

Arslan.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 15-наас эхлэн Улсын Драмын Эрдмийн Театр /УДЭТ/, Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын урд талын талбайд хууль бусаар том хэмжээний "Лед дэлгэц" байрлуулж эхэлснийг тус театрын уран бүтээлчид эсэргүүцэж эхэлснээ мэдэгдэж байна.

Учир нь уг талбайд лед дэлгэцийг байршуулахад Улсын Драмын Эрдмийн Театр зэрэг байгууллагуудад мэдэгдээгүй, ямар ч санал солилцоогүй бөгөөд нийслэлээс зөвшөөрөл авсан гэх үндэслэлээр  ийнхүү дураараа барьж эхэлжээ. 

Энэ талаар УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар " Амралтын өдрүүдэд буюу олон нийт амарсан үед шөнө оройн цагаар нууцаар хийж байгаа юм шиг Улсын Драмын Эрдмийн Театрын үүдийг хааж, том лед дэлгэц угсраад тавьж байна. Энэ талаар сураг ажиг тавьсан чинь НЗДТГ-ын дарга Д.Амгалангийн зөвшөөрлөөр баригдаж байна гэв. Гэтэл тэр дарга нь ажлаа өгсөн юм байна. Яг нийслэлийн төв талбай, Бал даргын хөшөө болон  УДЭТ урд талыг хааж хийж байна. Талбайд ажиллаж байгаа хүмүүс бол бид мэдэхгүй угсрах л үүрэгтэй гэсэн тайлбар өгч байна. Энэ хууль бус ажлыг яаралтай зогсоохгүй бол УДЭТ-ын уран бүтээлчид, албан хаагчид эсэргүүцлийн дараагийн хэлбэрт шилжинэ" гэв.

Манай хотод рекламын дэлгэц багадаагүй гэдгээ тэд хэлж буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667968
1 эможи

Зочин
2026-03-17 10:11
бал даргын ч гэх шиг
Иргэн
2026-03-17 10:10
АТГ д өгч шалгуулаарай. Ийм мэдрэмжгүй байж болохгүй шүү дээ. Нэртэйгээр нь төв талбай дээр барьчихмаар юмаа
keyboard_arrow_up