Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг эхлүүллээ Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 15, Ням
Өнөөдөр тойм

Arslan.mn

Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг эхлүүллээ

2026 оны 3 сарын 15

Arslan.mn

Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг, Аюулгүйн тойрог хүртэл нийт 32 километр урт, зургаан эгнээ, долоон орц гарцтай байна.

Замын бүтээн байгуулалтыг өнөөдөр эхлүүллээ.

Энэ төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цагийг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой гэв.
 Уг төслийн хүрээнд байнгын болон түр ашиглах дөрвөн кемп байгуулна.

Өнөөдрийн байдлаар байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Хурдны зам нь Налайхын замын Улиастайн буцаж эргэх хэсгээс эхлэн Дархан болон Эмээлтийн авто замын огтлолцох уулзвар хүртэл үргэлжилнэ. Үндсэн трасс дагуух түр замын ажлыг гуравдугаар сарын 7-ны өдрөөс эхлүүлсэн. Газар шорооны ажлын хүрээнд хөрс хуулалтын ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлэх бөгөөд улаан шугамаа хүлээлцсэн.

Мэдээлэл холбоо, цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний ажлыг зураг төслийн хүрээнд зөвшилцөж, шийдлүүдээ боловсруулсан. Тавдугаар сарын 10-нд шугам сүлжээний ажлуудын нарийвчилсан зураг төсөл бүрэн дуусна. Үндсэн трассын зургийн ажлыг тавдугаар сарын 15-нд магадлалаар батлуулж дуусна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667932
0 эможи

keyboard_arrow_up