Онцгой байдлын салбарт онцгой гавьяа байгуулсан алба хаагч бүсгүйчүүдийг шагналаа Онцгой байдлын салбарт онцгой гавьяа байгуулсан алба хаагч бүсгүйчүүдийг шагналаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 13, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Онцгой байдлын салбарт онцгой гавьяа байгуулсан алба хаагч бүсгүйчүүдийг шагналаа

2026 оны 3 сарын 13

Arslan.mn

Нийслэлийн Онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчдын уулзалт, зөвлөгөөн боллоо. Уулзалтад Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр, Нийслэлийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид болон нийслэлийн төвийн долоон дүүргийн 100 гаруй эмэгтэй алба хаагч оролцож, салбартаа тулгамдаж буй асуудал, цаашдын зорилт, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй ажлын талаар дэд хурандаа Х.Бурмаа танилцуулга хийсэн бол эмэгтэй алба хаагчдад тулгамдаж буй асуудлын талаар Д.Ариунзаяа илтгэл тавилаа.

Нийслэлийн Онцгой байдлын газрын хэмжээнд нийт алба хаагчдын 18.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Үүнээс 38 хувь нь офицер, 62 хувь нь ахлагч болон энгийн алба хаагчид юм.

Arslan.mn

Танилцуулгын дараа оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнөж, эмэгтэй алба хаагчдын ажлын ачааллыг бууруулах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулах, цол, шагнал урамшууллын асуудлыг шийдвэрлэх зэрэг саналыг дэвшүүллээ.

Энэхүү уулзалт, зөвлөгөөн нь эмэгтэй алба хаагчдын дуу хоолойг сонсох, тэдний ажил, амьдралын нөхцөлийг сайжруулах бодит шийдлийг тодорхойлоход чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Зөвлөгөөний үеэр онцгой байдлын салбарт онцгой гавьяа байгуулсан алба хаагч бүсгүйчүүдийг шагналаа.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667926
1 эможи

keyboard_arrow_up