Хориотой газар зогссон автомашинууд дээр ШИЙТГЭЛИЙН ХУУДАС наана
2026 оны 3 сарын 11

Нийслэл хотын гудамж замд түр буюу удаан зогсох дүрэм зөрчсөн тээврийн хэрэгсэлд зөрчлийн ШИЙТГЭЛИЙН ХУУДАС нааж эхэллээ.
Та тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, зорчих хэсэгт түр болон удаан зогсох журам зөрчсөн бол Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ тооцон, зөөж тээвэрлэнэ.
Энэ тохиолдолд анхааруулах зорилгоор “Шар хуудас” буюу шийтгэлийн хуудсыг тээврийн хэрэгсэлд наан байршуулах юм
Иймд жолооч та бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр замын хөдөлгөөний дүрмээ баримтлан соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
667887
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





