Эзэнгүй болсон “Монгол наадам цогцолбор“-ын дарга Д.Отгонбаатар ₮2,9 тэрбумын ХАУС, 2 ОРОН СУУЦТАЙ, ₮462 саяын ОРЛОГОТОЙ Эзэнгүй болсон “Монгол наадам цогцолбор“-ын дарга Д.Отгонбаатар ₮2,9 тэрбумын ХАУС, 2 ОРОН СУУЦТАЙ, ₮462 саяын ОРЛОГОТОЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 10, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Эзэнгүй болсон “Монгол наадам цогцолбор“-ын дарга Д.Отгонбаатар ₮2,9 тэрбумын ХАУС, 2 ОРОН СУУЦТАЙ, ₮462 саяын ОРЛОГОТОЙ

2026 оны 3 сарын 10

Arslan.mn

Төр данхайхын хэрээр зардал өсөж, татвар төлөгчдийн үүрэх ачаа хүндэрч байгааг дээр дооргүй шүүмжилж, цомхон болгох амлалтыг албан тушаалтнууд өгдөг ч улам л танхайсаар  олон жилийн нүүрийг үзлээ. Төрийн өмчийн үйлдвэрийн газар нэртэй яг юу хийдэг нь тодорхойгүй газрууд ч олон бий. Тэдний нэг бол "Монгол наадам цогцолбор" ОНӨТҮГ юм. 

Тухайлбал, "Батлан хамгаалах яамнаас 10 тэрбумын зардал гаргаж хөгжим, тайз, дэлгэц зэрэг төхөөрөмж аваад Нийслэлийн "Монгол наадам цогцолбор"-т шилжүүлсэн байна. Гэтэл эдгээр зүйлс одоо алга. Арга хэмжээ зохион байгуулахад байнга түрээсэлдэг. 10 тэрбумын тоног төхөөрөмж нь байсан бол түрээсийн зардлаа хүндээ ээлтэй байдлаар зарцуулах байсан." гэдгийг саяхан НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа олонд ил болгосон.

Ийнхүү эзэнгүй болсон гэх "Монгол наадам цогцолбор" ОНӨТҮГ-ын даргаар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Отгонбаатар өнгөрсөн оны хоёрдугаар сард томилогдсон байдаг.

Д.Отгонбаатар нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан юм.

Тэгвэл "Монгол наадам цогцолбор"-ын дарга Д.Отгонбаатарын 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮462 сая
Гэр бүлийн орлого: ₮77 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,9 тэрбум /орон сууц-2, Зуслангийн байшин-2, Үйлчилгээний зориулалттай барилга-3/
Тээврийн хэрэгсэл: ₮200 сая /Toyota, Prius XW30, Range Rover, Changan Z6/
Мал аж ахуй: ₮30 сая /Адуу-6, Хонь-60/
Газар: ₮239 саяын үнэлгээтэй

  • Эзэмших-368м2-1
  •  Эзэмших-501м2-1,
  • Эзэмших-943м2-1,
  • Өмчлөх-500м2-1,
  • Өмчлөх-560м2-1,
  • Өмчлөх-700м2-1

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮190 сая
Хадгаламж: ₮17 сая   Бэлэн мөнгө: ₮199 сая
Авлага:  ₮183 сая
Зээл:  ₮0 ​​​сая гэж мэдүүлжээ.

Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ нь нүүдлийн соёл иргэншил, Монголчуудын уламжлалт ёс заншил, үндэсний их баяр наадмыг сурталчлах, спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулах, иргэд олон нийтийг ая тухтай амрах, чөлөөт цагаа таатай өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиг үүрэгтэй үйл ажиллагаа явуулдаг юм.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667877
0 эможи

keyboard_arrow_up