НИТХ-ын дарга А.Баяр эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа НИТХ-ын дарга А.Баяр эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 06, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

НИТХ-ын дарга А.Баяр эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа

2026 оны 3 сарын 06

Arslan.mn

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс скүүтэр, мопедыг 16 нас хүрсэн иргэнд түрээслүүлэх зохицуулалт хийхээ мэдэгдсэн билээ.

Тэгвэл дахин сурронтой холбоотой уриалгыг гаргалаа. Учир нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд өнгөрсөн 2025 онд суррон ангиллын тээврийн хэрэгсэлтэй зам, тээврийн осолд 2820 хүн холбогдсоноос 1953 нь эрэгтэй, 867 нь эмэгтэй байна. 

Харин амиа алдсан 5 тохиолдол бүртгэгдсэнээс 4 нь эрэгтэй, 1 нь эмэгтэй байна. Дээрх ослын ихэнх хувь Улаанбаатар хотод бүртгэгдээд байна.

Иймд НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдээ суррон унуулахгүй, худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа.

Ингэснээр эцэг, эхчүүд үр хүүхдээ зам тээврийн ослоос хамгаалаад зогсохгүй осол аваар гаргаж бусдад гэмтэл учруулахаас урьдчилан сэргийлж чадна гэдгийг онцоллоо.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667834
0 эможи

keyboard_arrow_up