“Дүүжин тээврийн Өнөр хороолол буудлын өрлөгийн ажил дуусаж, системийг тохируулах ажил үргэлжилж байна“ “Дүүжин тээврийн Өнөр хороолол буудлын өрлөгийн ажил дуусаж, системийг тохируулах ажил үргэлжилж байна“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 24, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Дүүжин тээврийн Өнөр хороолол буудлын өрлөгийн ажил дуусаж, системийг тохируулах ажил үргэлжилж байна“

2026 оны 2 сарын 24

Arslan.mn

Улаанбаатар хотын Яармаг, Арцат-Хархорин, Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьд хүрчээ.

НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр Яармаг, Арцат дахь барилгын дүүргэлт өрлөгийн ажил хийгдэж байгаа бол Өнөр хороолол буудлын өрлөгийн ажил дуусаж, дүүжин тээврийн системийн тохиргооны ажил үргэлжилж байгаа аж.

Ирэх дөрөвдүгээр сарын 15-наас тросс сүвлэх ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж, Яармаг-Хархорин чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулахаас одоогийн байдлаар 18-ыг босгосон хэвээр байна.

Харин нийт 98 кабины эхний ээлж болох 28 кабин болон цахилгааны холболтын кабелуудыг Франц улсаас авчирчээ.

Дэлхийн банк болон Олон улсын нийтийн тээврийн холбооны судалгаагаар Ла-Пас хотод дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор иргэдийн зорчих хугацаа дунджаар 22-50 хувиар буурчээ.

Яармагаас Хархорин зах хүртэл иргэдэд үйлчлэх дүүжин замын тээвэр төслийг Франц улсын 316 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний еврогийн нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа юм.

зураг
 
зураг
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667673
0 эможи

keyboard_arrow_up