Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2514.5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026 оны 2 сарын 16

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 тоот тушаалаар Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зохион байгууллаа.
Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийт 7177 аж ахуй нэгж, байгууллага болон 89 төрийн байгууллагын 34,343 ажилтан, албан хаагч оролцож, нийт 8,371,485 м.кв талбайд цэвэрлэгээ хийж, 2514,5 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэв.
Мөн 115 автобусны буудал, 346 хогийн сав, 474 тэмдэг тэмдэглэгээ, 271 сандал, 7005 метр хайс хашлага, нэг хөшөө дурсгалыг тус тус угааж цэвэрлэсэн байна.




Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667615
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





