ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр Түгээх төв, хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга нартай ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр Түгээх төв, хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга нартай ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 13, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр Түгээх төв, хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга нартай ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2026 оны 2 сарын 13

Arslan.mn

Улаанбаатар хотын инженерийн дэд бүтэц, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар ханган ажилладаг “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ нь 2026 оны зорилт, төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх, удирдлагын хариуцлага, гүйцэтгэлийн сахилга батыг сайжруулах зорилгоор Түгээх төвүүд болон Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн дарга нартай хариуцлагын гэрээ байгууллаа.

Хариуцлагын гэрээгээр дараах үндсэн чиглэлүүдийг тодорхойлон тусгасан болно. Үүнд:

  • Байгууллагын стратеги төлөвлөгөө, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллах
  • Хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах
  • Санхүү, төлбөр тооцооны сахилга батыг чанд мөрдөх
  • Дотоод хяналт, мэдээллийн ил тод байдлыг хангах
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг чанд сахих
  • Шинэ техник, технологи, цахим системийн нэвтрүүлэлтийг идэвхтэй дэмжин хэрэгжүүлэх
  • Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын санал гомдлыг шуурхай шийдвэрлэх

Энэхүү гэрээ нь төвүүдийн удирдлагын хариуцлагыг тодорхой болгож, гүйцэтгэлд суурилсан үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх, байгууллагын нийт үйл ажиллагааг илүү зохион байгуулалттай, үр ашигтай болгоход чиглэж байна.

Мөн 2026 онд хэрэгжүүлэх ажлын хүрээнд:

  • Үйлчилгээний чанарыг сайжруулах
  • Цахим шилжилтийг эрчимжүүлэх
  •  Дотоод зохион байгуулалт, ажлын уялдаа холбоог нэмэгдүүлэх
  •  Хэрэглэгч төвтэй үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх

зорилтыг хэрэгжүүлэхэд төвүүдийн удирдлагууд идэвх санаачилгатай, үр дүнтэй ажиллах үүрэг хүлээлээ.

Байгууллагын хэмжээнд хариуцлагын тогтолцоог бэхжүүлж, ил тод, шуурхай, чанартай үйлчилгээг иргэд, хэрэглэгчдэд хүргэхийн төлөө хамтын ажиллагаагаа улам бүр сайжруулан ажиллах болно.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667592
0 эможи

keyboard_arrow_up