ОСНААУГ-ын харьяа нэгжүүдийн 2025 оны ажлын гүйцэтгэлийн тайлангийн хурал боллоо

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа хэлтэс, нэгжүүд 2025 оны жилийн ажлын тайлангаа удирдлагын түвшинд нээлттэй, ил тод байдлаар амжилттай хамгаалж дууслаа. Тайлан хамгаалалтын хүрээнд тухайн онд хэрэгжүүлсэн бодлого, төлөвлөгөөт ажил, хэрэгжилтийн түвшин, бодит үр дүн, тулгамдсан асуудал болон цаашид анхаарах чиглэлүүдийг дэлгэрэнгүй танилцуулж, харилцан санал солилцов.
Тайлангуудад:
- Үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хийсэн ажлууд
- Дотоод зохион байгуулалт, хүний нөөц, сахилга хариуцлагын хэрэгжилт
- Дижитал шилжилт, мэдээллийн системийн нэвтрүүлэлт, үр өгөөж
- Санхүү, нөөцийн зохистой ашиглалт, хэмнэлтийн бодит үр дүн
- Иргэд, хэрэглэгчдээс ирсэн санал хүсэлтэд суурилсан сайжруулалтуудзэрэг гол үзүүлэлтүүдийг бодит тоо баримт, тайлбарын хамт танилцуулсан нь тайлангийн ач холбогдлыг улам нэмэгдүүллээ.
Удирдлагын зүгээс хэлтэс нэгжүүдийн ажлын үр дүнг бодитой үнэлж, амжилттай хэрэгжсэн сайн туршлагуудыг цаашид нэвтрүүлэх, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх тодорхой чиглэл, үүрэг даалгаврыг өгсөн юм. Мөн энэ онд хэрэгжүүлэх ажлыг илүү үр дүнтэй, уялдаа холбоотой төлөвлөх, хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатайг онцоллоо.
Энэхүү тайлан хамгаалалт нь байгууллагын үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай, бодит өгөгдөлд суурилан дүгнэх, цаашдын хөгжлийн зорилтоо тодорхойлох чухал алхам боллоо.





