Чингэлтэй дүүрэг, Баянхонгор аймаг ногоон хөгжил, хүний хөгжлийн чиглэлээр хамтран ажиллана Чингэлтэй дүүрэг, Баянхонгор аймаг ногоон хөгжил, хүний хөгжлийн чиглэлээр хамтран ажиллана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 10, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Чингэлтэй дүүрэг, Баянхонгор аймаг ногоон хөгжил, хүний хөгжлийн чиглэлээр хамтран ажиллана

2026 оны 2 сарын 10

Arslan.mn

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, бүс нутгийн тогтвортой хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх олон талт хамтын ажиллагааг эхлүүллээ.

Санамж бичгийн хүрээнд талууд ногоон хөгжил, инновацад суурилсан хот байгуулалт, байгальд ээлтэй технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллаж, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах бодит төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Мөн боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт харилцан туршлага солилцож, хамтарсан сургалт, семинар зохион байгуулах, төрийн албан хаагчдын мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх, иргэдэд чиглэсэн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад анхаарах юм.

Орон нутгийн эдийн засгийг дэмжих хүрээнд бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоо, иргэдийн бизнесийн санаачилгыг дэмжих, орон нутгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарсан арга хэмжээ хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Санамж бичгийн хэрэгжилтийг талууд харилцан мэдээлэл солилцох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар бодит ажил болгох бөгөөд жил бүр дүгнэн үнэлж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тусгажээ.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667536
0 эможи

keyboard_arrow_up