Энэ сарын 17-ны өдрийг дуустал И-март 00:00 цаг хүртэл, бусад зах 1-2 цагаар хуваариа сунгана Энэ сарын 17-ны өдрийг дуустал И-март 00:00 цаг хүртэл, бусад зах 1-2 цагаар хуваариа сунгана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 07, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Энэ сарын 17-ны өдрийг дуустал И-март 00:00 цаг хүртэл, бусад зах 1-2 цагаар хуваариа сунгана

2026 оны 2 сарын 07

Arslan.mn

Сар шинийн баяртай холбогдуулж, иргэд томоохон зах,  худалдааны төвөөр тав тухтай үйлчлүүлэх боломжийг олгох зорилгоор  НИТХ-ын дарга А.Баяр И-Март буюу “Скай хайпермаркет” ХХК, "Баялаг-Ундраа", "Хүчит шонхор" зах, "Бөмбөгөр" худалдааны төв, “Номин Тав трейд” сүлжээ дэлгүүрийн удирдлагуудыг уртасгасан цагаар ажиллахыг уриалсан.

Энэхүү саналыг И-Март буюу “Скай хайпермаркет” компанийн удирдлагууд таатай хүлээн авч өнөөдрөөс энэ сарын 17-ны өдрийг дуустал 00:00 цаг хүртэл хуваарьт цагаа сунгажээ. Харин бусад зах, худалдааны төвүүд түрээслэгчидтэйгээ зөвшилцөн 1-2 цагийн менежмент хийх боломжтойгоо илэрхийллээ. 

НИТХ-ын дарга А.Баяр "Хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийнхээ хэзээ, хэрхэн  ажиллахыг төр зааж байгаа хэрэг огтхон ч биш. Иргэдийнхээ ая тухыг хангах, цагт баригдаж түгжрэлд зам дээр саатахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх гэж хувийн хэвшилтэйгээ зөвшилцөж, хамтарч ажиллаж байгаа хэрэг юм.

Тиймээс зогсоол болон үнийн уян хатан үйлчилгээг иргэд, үйлчлүүлэгчдэдээ үзүүлэхэд мөн анхаарч ажиллаарай" хэмээн “Скай хайпермаркет” ХХК-ийн Борлуулалт, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал З.Баасанжаргалаас хүсжээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
667503
1 эможи

keyboard_arrow_up