Хүний хэрэгцээгээр барьцаалж Ж.Сандагсүрэн ₮1,2 тэрбумаар нүүрс авах “Хотула“ апплейкшныг иргэдэд шахжээ Хүний хэрэгцээгээр барьцаалж Ж.Сандагсүрэн ₮1,2 тэрбумаар нүүрс авах “Хотула“ апплейкшныг иргэдэд шахжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хүний хэрэгцээгээр барьцаалж Ж.Сандагсүрэн ₮1,2 тэрбумаар нүүрс авах “Хотула“ апплейкшныг иргэдэд шахжээ

2026 оны 2 сарын 05

Arslan.mn

Иргэдэд оноо өгөхөөр зэхэж буй "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХХК-ийн захирал Ж.Сандагсүрэн төсвийн 1,2 тэрбум төгрөгөөр "Хатуу болон хийн түлшний хяналтын нэгдсэн систем хөгжүүлэх" ажлыг хийлгэж байгаа талаар өмнө бид мэдээлж байсан.

Тодруулбал, "Хотула" апплейкшн нь оюуны өмчийн гэрчилгээтэй учир "Дижитал инфосек" ХХК-ийн 34 хувийг "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" авч,  "хатуу болон хийн түлшний хяналтын нэгдсэн систем хөгжүүлэх" ажлыг тендергүй шууд гэрээ байгуулаад маргааш нь 800 сая төгрөг шилжүүлсэн байжээ. Дээрх төлбөр нь хөгжүүлэлтийн таван сарын төлбөр аж. 

Ингээд иргэд түлш худалдан авахдаа "Хотула" апплейкшин ашиглахаар болж. Цаашид уг апплейкшин хөгжүүлэлт гэх маягаар жил болгон нийслэлийн төсвөөс 1,2 тэрбум төгрөг "Дижитал инфосек" ХХК-ийн халаасанд оруулах л ажил болж харагдаж байна. 

Өмнө нь гэр хорооллын иргэд сайжруулсан шахмал түлш худалдан авахдаа "Сайн" картыг ашигладаг байсан. Гэтэл утга нь яг адилхан дахин нэг аппликейшныг 1,2 тэрбум төгрөг зарцуулан хийлгэхээр болж. 

Улсын төсөв уйлдаггүй гэгчээр ганц апплейшин ашиглалтад оруулахад хэдэн тэрбумаар нь цацаад байх нь хэр зохистой вэ. Улсаараа хэмнэлтийн тухай ярилцчихаад ард иргэд л хэмнэж амьдарч байгаа үед энэ мэт ажлыг зогсоох хэрэгтэй. 

Тэгвэл энэ талаар асуудлыг өчигдөр хуульч О.Батхүү хөнджээ. Тэрээр " Энэ апплейкшн бол өрсөлдөөнийг шууд хааж байна. Хүний амьд байх хэрэгцээгээр барьцаалж хотоос HOTULA нэртэй APP-ийг иргэдэд шахсан. Өөр түлш түлэх боломжгүй. Хөлдөхгүйн тулд түлшээ авна, харин түлшээ авахын тулд төрөөс шахаж байгаа апплейкшныг суулгана. Гэтэл энэ апплейкшн дотор ХЭҮК-оос гаргасан хүний үндсэн эрх, хувь хүний нууц, эмзэг мэдээлэлтэй холбоотой мэдээллийг албан ёсоор авч байна гэсэн үг. Тэгэхээр энэ компанийн хэрхэн сонгон шалгаруулсан бэ гэдэг нь өөрөө том асуудал болж байна." гэв.

Arslan.mn

 

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667470
0 эможи

Ж.Сандагсүрэн

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up