НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа “давхар дээлтэй“ болсноор орлого ₮59 саяас ₮221 сая болж НЭМЭГДЖЭЭ

Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, иргэдийнхээ асуудлыг шийдэх хүмүүс давхар дээлтэй болоод удаж буй.
Тодруулбал, тэдний нэг бол НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа. Түүний хувьд 2024 оны сүүлээр Соёлын төв өргөөний захирлаар томилогдож, давхар дээлтэй болсон.
Тэгвэл "Давхар дээлтэй" Л.Ариунтуяа төлөөлөгчийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр, түүний жилийн орлого 59 сая төгрөгөөс 221 сая төгрөг болж нэмэгджээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮221 сая
Гэр бүлийн орлого: ₮53 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮320 сая
Орон сууц барилга байгууламж: ₮130 сая /Орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮92 сая / Суудлын жижиг машин,Lexus, NX 300 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮24 сая /Адуу-2, Хонь-30/
Газар: ₮35 сая /Эзэмших-0.07га-1, Эзэмших-699м2-1, Өмчлөх-531м2-1 нийт 3 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮14 сая
Хадгаламж: ₮4 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮78 сая гэж мэдүүлжээ.
Ташрамд дурдахад, 2024 оны 10-р сард орон нутгийн ээлжит сонгуулиар НИТХ-д 45 төлөөлөгч сонгогдсон. Тус 45 мандатын 40-ийг нь МАН авсан бол үлдсэн 5-ыг нь АН авсан байдаг. Үүнээс хойш НИТХ-ын төлөөлөгчид ээлж, дараалал нийслэлийн харьяа газруудад томилогдох болсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 26 төлөөлөгч давхар дээлтэй болоод байна.






