Зарим иргэд 0,7 га газраа авч чадахгүй байхад Нийслэлийн газрын дарга Ц.Жамбалцэрэн ₮67 саяар үнэлэгдэх ЗУРГААН ГАЗАРТАЙ Зарим иргэд 0,7 га газраа авч чадахгүй байхад Нийслэлийн газрын дарга Ц.Жамбалцэрэн ₮67 саяар үнэлэгдэх ЗУРГААН ГАЗАРТАЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Зарим иргэд 0,7 га газраа авч чадахгүй байхад Нийслэлийн газрын дарга Ц.Жамбалцэрэн ₮67 саяар үнэлэгдэх ЗУРГААН ГАЗАРТАЙ

2026 оны 2 сарын 03

Arslan.mn

Бид улс төрд эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлгийг цувралаар хүргэж буй. 

Энэ удаад “Багахангайн Үйлдвэрлэл, технологийн парк” ХК-ийн  даргаар  томилогдоод таван жилийн нүүрийг үзэж буй Ц.Жамбалцэрэнгийн ХОМ-ыг онцлон танилцуулж байна. Түүнийг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 сарын 9-ний өдөр тус газрын даргаар томилсон байдаг.

Тэрээр тус газрын даргаар томилогдсоноос хойш үл хөдлөх хөрөнгө болон эзэмших газрынхаа тоог нэмэгдүүлжээ. Товчхондоо жирийн иргэнд тэр бүр олддоггүй 07га Ц.Жамбалцэрэн даргад зургаан ширхэг байгаа нь сонирхол татаж байна. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮40 сая
Гэр бүлийн орлого: ₮100 сая
Орон сууц барилга байгууламж: ₮397 сая /орон сууц-4/
Тээврийн хэрэгсэл: ₮211 сая /Toyota, Prius XW20, Kia, Бонго, Toyota, Crown, Toyota, Prado маркийн  нийт 4 тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮21 сая /Хонь-26, Ямаа-8, Үхэр-4, Адуу-10/
Газар: 67 саяын үнэлгээтэй 

  • Эзэмших-07га-1,
  • Өмчлөх-0.5га-1,
  • Өмчлөх-0.7га-1,
  • Эзэмших-110м2-1,
  • Эзэмших-200м2-1,
  • Эзэмших-521м2-1

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮1 сая  
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮95 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667451
0 эможи

keyboard_arrow_up