ХУД-т орон сууцанд гарсан галыг унтрааж, 22 иргэнийг аюулгүй гаргажээ
2025 оны 12 сарын 18

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 17:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 3 өрөө байрны 3х4 метрийн хэмжээтэй ариун цэврийн өрөөнд эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.
Утаажилтын бүсээс тус байрны 22 хүн /том хүн 15, хүүхэд 7/-ийг аюулгүй газарт гаргасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
666815
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





