Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа

2025 оны 12 сарын 17

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Тус цогцолбор барилга нь зоорьгүй хоёр давхар, 36м х 36м хэмжээтэй гурван блок бүхий нийт 2,556 м.кв барилга юм.

Зохион байгуулалтын хувьд 100 ортой цэцэрлэгийн дөрвөн бүлгийн өрөө, 180 суудалтай сургуулийн зургаан анги танхим, спорт заал, багш нарын өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, дуу хөгжмийн өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн. Мөн гадна талбайд хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто зогсоол, гэрэлтүүлэг болон бусад тохижилтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Тус бүтээн байгуулалтыг "Алтайн буйлааст ХХК" гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666797
1 эможи

keyboard_arrow_up