Иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангаж, тасалдуулахгүй байхад онцгой анхаарч байна  Иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангаж, тасалдуулахгүй байхад онцгой анхаарч байна 
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангаж, тасалдуулахгүй байхад онцгой анхаарч байна 

2025 оны 12 сарын 15

Arslan.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын өмнөх /2025.12.01/ шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар инженер хангамжийн байгууллагуудад иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангаж, тасалдуулахгүй байхад онцгой анхаарч бэлэн байдлыг хангаж, хяналт тавин ажиллахыг үүрэг өгсөн.

Энэ хүрээнд цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахаар инженер хангамжийн байгууллагуудын 494 ажилтан, 17 механизм, шуурхай үйлчилгээний 6 машин, засварын бригадын 30 машин, лабораторийн 4 машинтайгаар бэлэн байдалд ажиллаж байна. Харин шөнийн бэлэн байдлын хувьд 121 ажилтан, гэрийн жижүүрийн 44 ажилтан, 6 механизм, шуурхай үйлчилгээний 8 машин, засварын бригадын 10 машинтайгаар ажиллаж байна.

Мөн орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, аж ахуй нэгж байгууллагуудын 14400 гаруй барилгыг дулааны эрчим хүчээр хэвийн найдвартай, тасралтгүй ханган ажиллаж байна.

Эх сурвалж: НЗДТГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666767
0 эможи

keyboard_arrow_up