“UB DEBATE-2025“ багш, сурагчдын мэтгэлцээний финалын шат эхэллээ “UB DEBATE-2025“ багш, сурагчдын мэтгэлцээний финалын шат эхэллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 09, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“UB DEBATE-2025“ багш, сурагчдын мэтгэлцээний финалын шат эхэллээ

2025 оны 12 сарын 09

Arslan.mn

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Эерэг тэмүүлэл /Эртэч Монгол/ НҮТББ-тай хамтран "UB Debate 2025" сургагч багш бэлтгэх цогц хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын 45 сургуулийн багш болон ахлах ангийн сурагчдын дунд хэрэгжүүллээ. Өнөөдөр тус хөтөлбөрийн финалын шатанд шалгарсан шилдэг багуудын дунд мэтгэлцээн өрнөж байна. Энэхүү мэтгэлцээнийг нээж НИТХ-ын дарга А.Баяр үг хэллээ.

Тодруулбал, МУИС-ийн ЕБАС, 115-р сургууль, 141-р сургуулийн багш нараас бүрдсэн “Apex” баг, 16-р сургууль, 18-р сургууль, “Тэмүүжин өрлөг” сургуулийн багш нараас бүрдсэн “Nemo” баг, 111-р сургууль, “Номт наран”, “Уудам Монгол” сургуулийн багш нараас бүрдсэн “Femida” баг тус тус шалгарч финалын шатанд өрсөлдөж байна.

Харин сурагчдаас “Шинэ эхлэл” сургуулийн “Kaizen” баг, 155-р сургуулийн “Агора” баг, 111-р сургуулийн “Шаркууд 111” багууд тус тус шилдгээр шалгарч финалын шатанд өрсөлдөж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666680
0 эможи

keyboard_arrow_up