СХД-т айлын гэр, байшин шатаж байсныг бүрэн унтраажээ

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр 12-р сарын 07-ны 13:54 цагт Дундговь аймаг, Эрдэнэдалай сум Өвөр-Угтаал баг суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх салбарын алба хаагчдыг очиход иргэн А-ын “Sай” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 36-р хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 15:49 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 4 ханатай гэр, 2х4 метрийн хэмжээтэй амбаар эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг нөхцөл байдал дээр ажиллаж унтраасан.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 02:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 11х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж тус тус унтраажээ.





