СОНГИНОХАЙРХАН дүүрэгт хэргийн газрын үзлэгийг “ВИРТУАЛ ОРЧИНД ХИЙХ“ технологи нэвтрүүллээ СОНГИНОХАЙРХАН дүүрэгт хэргийн газрын үзлэгийг “ВИРТУАЛ ОРЧИНД ХИЙХ“ технологи нэвтрүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СОНГИНОХАЙРХАН дүүрэгт хэргийн газрын үзлэгийг “ВИРТУАЛ ОРЧИНД ХИЙХ“ технологи нэвтрүүллээ

2025 оны 12 сарын 01

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо Шүүх шинжилгээний хэлтэстээ хэргийн газрын үзлэгийг 3D MR виртуал орчинд бодитоор үзэж, гурван хэмжээсээр дүрслэн хадгалах боломжтой өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. 

Хэрэглээнд нэвтэрч буй уг төхөөрөмж нь хэргийн газрын үзлэгийн нарийвчлал, бодит байдлыг нэмэгдүүлэх, нотлох баримт цуглуулах ажиллагааг шинэ шатанд гаргаж, виртуал орчинд хэргийн газар болон нотлох баримтыг бүрэн хэмжээгээр дахин сэргээн харах боломжийг бүрдүүлэх юм. 

Arslan.mn

Хурлын дарга Б.Золбоо мөрдөн шалгах ажиллагаа, хэргийн үнэн бодит байдлыг хөдлөшгүй үйл баримтаар тогтоох чухалыг онцлоод энэхүү хэрэгсэл нь хэргийн газрын бодит зураглалыг харуулах тул цаашид шүүх шинжилгээний нэгжүүдэд өргөн хүрээнд хэрэглэж эхлэнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн юм.

Ташрамд энэхүү виртуал орчин үүсгэх төхөөрөмж улсын хэмжээнд Шүүх шинжилгээний хэрэглээнд анхлан нэвтэрч байгаагаараа онцлог аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
666514
1 эможи

keyboard_arrow_up