Б.Мөнхбат: 207 дугаар байрыг буулгах ажлын тендерт 3 аж ахуйн нэгж үнийн санал ирүүллээ Б.Мөнхбат: 207 дугаар байрыг буулгах ажлын тендерт 3 аж ахуйн нэгж үнийн санал ирүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 19, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.Мөнхбат: 207 дугаар байрыг буулгах ажлын тендерт 3 аж ахуйн нэгж үнийн санал ирүүллээ

2025 оны 1 сарын 24

Arslan.mn

Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртсөн. Уг байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Ийнхүү 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг зарласан бөгөөд өнөөдөр тендерийг нээлээ.

Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны 207 дугаар байрыг буулгах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт гурван аж ахуйн нэгж үнийн санал ирүүлсэн байна. Үнэлгээний хороо хуулийн хугацаанд буюу 15 хоногт үнэлгээгээ хийн, гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах юм. Харин барилгыг буулгах ажлыг барилгын улирал эхлэх үед буюу дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна. Барилгыг буулгасны дараа 207 дугаар байрыг шинээр барих ажлын худалдан авах ажиллагааг зарлана” гэв.

Өнөөдрийн байдлаар 207 дугаар байрны хохирсон айл өрх, иргэдэд түрээсийн байрны төлбөр болон бусад зардалд нийслэлийн зүгээс 3.8 тэрбум төгрөг гаргаад буй. Цаашид уг барилгыг шинээр барьж, ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд тодорхой зардлыг гаргасан хэвээр байна гэдгийг тэрбээр мөн онцоллоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661364
0 эможи

Б.Мөнхбат

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up