Х.Нямбаатар: Хашаа байшинг орон сууцаар солих боломжийг өрхүүдэд танилцуулна Х.Нямбаатар: Хашаа байшинг орон сууцаар солих боломжийг өрхүүдэд танилцуулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 03, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Хашаа байшинг орон сууцаар солих боломжийг өрхүүдэд танилцуулна

2024 оны 10 сарын 02

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар "Хятадын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар баригдаж буй 1,008 айлын орон сууцыг Нийслэлд шилжүүлснээр Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах хуульд заасны хүрээнд Дэнжийн 1000, Ногоон нуур, МҮОНРТ-ийн орчмын айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж оруулах, өмчлүүлэх, хашаа байшинг шинээр баригдсан орон сууцаар солих эрхийг Засгийн газраас Улаанбаатар хотод олгосон.

Тус орон сууц нь ирэх оны хоёрдугаар улиралд бүрэн ашиглалтад орно. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийг дамнасан Сэлбэ дэд төвийн хүрээнд 158 га газрын 2,206 айлыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1,596 айлын газрыг чөлөөлсөн. Энэ онд багтаж 400 гаруй, ирэх онд 206 айлтай хэлэлцэл хийж дуусна.

Сэлбэ дэд төвийг түшиглэсэн Сэлбэ хот нь 12 мянган айлын орон сууцны хорооллоос бүрдэхээс гадна цогц үйлчилгээ авч болохоор төлөвлөгдсөн. Тус 12 мянган айлын орон сууцанд Чингэлтэй дүүргийн Хайлааст, Сүхбаатар дүүргийн Таван буудал, Баянзүрх дүүргийн Дарь-Эхийн замын баруун талын гол зам хоёрын дунд буй айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх батламжийг гардуулахаар төлөвлөж байна." гэв.

Энэ барилга нь Хятадын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар Ногоон нуурт баригдаад дуусаж буй орон сууц юм. "20-минутын хот" концепцын хүрээнд орон сууцны ойролцоо сургууль, цэцэрлэгийг барих аж. Барилгын нүүрэн талд авто засвар, худалдааны төвүүд байгааг чөлөөлөх ажлыг Нийслэлээс хариуцан явуулна." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659243
1 эможи

Зочин
2024-10-03 08:09
1001 шөнийн үлгэр шиг сонсогдлоо
keyboard_arrow_up