“Ногоон автобус“-ны хэрэгт нэр холбогдсон Ч.Батзориг хууль хяналтынханд шалгуулах биш, хотын захиргаанд суух хүсэлтэй явна “Ногоон автобус“-ны хэрэгт нэр холбогдсон Ч.Батзориг хууль хяналтынханд шалгуулах биш, хотын захиргаанд суух хүсэлтэй явна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Ногоон автобус“-ны хэрэгт нэр холбогдсон Ч.Батзориг хууль хяналтынханд шалгуулах биш, хотын захиргаанд суух хүсэлтэй явна

2024 оны 10 сарын 01

Arslan.mn

Түгжрэлийг бууруулах төслийн захирлаар 3 жил ажилласан, "Irish pub"-д хуулийн төслийн хэлэлцүүлэг хийсэн, ногоон автобусны асуудалд орооцолдсон Ч.Батзоригийг НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшүүлээд буй.

Ногоон автобусны хэргийг хүн бүр санаж байгаа.  Нийслэл хотын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн  салбарт шинэчлэл хийх зорилгоор Засгийн газраас нийслэл хотод, тодруулвал Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатарын захиран зарцуулах “эрх”-д 318 тэрбум төгрөг шилжүүлсэн байдаг.  Гэтэл "Тэнүүн огоо" ХХК нь шинэ автобус хэмээн угсарсан хуучин автобус оруулж ирж "Цавчаа ногоон автобусны хэрэг" олонд ил болсон. 

Гэтэл  “Цавчаа ногоон автобусны хэрэг”-ийн шүүх хуралд одоо ч эцэслэн таслагдаагүй он дамжин үргэлжилсээр байна.  Тус хэрэгт нэр холбогдсон Түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн захирал Ч.Батзориг “уснаас хуурай” гарчихсан, албан тушаал руу зүтгэж буй. Зүй нь бол энэ хүнийг шалгах ёстой. 

Учир нь тэр ногоон автобустай холбоотой хэргийг мэдэхийн сайнаар мэдэх хүмүүсийн нэг.  Мань  Ч.Батзориг ногоон автобусны хэргийн дараа ажлаа өгчихөөд, тэр үед  Хууль зүйн сайдаар томилогдон ажиллаж байсан УИХ-ын гишүүн Б.Энхбаяртай сүрхий шадарлаж нөхөрлөсөн аж.  Ч.Батзориг 6 сард болсон УИХ-ын сонгуулиар Хууль зүйн сайд Б.Энхбаярын сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаад, одоо тэрээр НИТХ-д нэр дэвших эрхээ авсан гэх хардах үндэслэл төрж байна. 

Түгжрэл бууруулах төслийн нэгжийн захирал  асан Ч.Батзориг нь Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатарыг "Улаанбаатар эрдэм" дээд сургуульд эрх зүйн багш байхад гарын шавь нь байсан гэдэг. 

Ч.Батзоригийн хувьд ногоон автобуснаас гадна өөрийн хамаарал бүхий "Эм Ти Юу" гэх компанийг Их багтаамжийн авто зогсоол барих 7 тэрбум төгрөгийн өртөгтэй төсөлд шалгаруулсан гэх хэл ам гарсан түүнийг ямарч байгууллагаас шалгалгүй орхисон.

Мөн төсвийн мөнгөөр  "Irish pub"-д хуулийн төслийн хэлэлцүүлэг хийсэн нь ил болж, олон нийтийн дүргүйцэлийг хүргэсэн зэрэг түүний талаар бичвэл дуусахгүй асуудал ихтэй нөхөр.

Товчхондоо, төсвийн мөнгийг хувьдаа хумсалсан, авлига албан тушаалын асуудалд  нэр холбогдсон байж болзошгүй  Ч.Батзориг  хотын захиргаанд суух биш, хууль хяналтынханд шалгуулж суух ёстой нэгэн.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659223
0 эможи

Зочин
2024-10-01 13:48
Шившиг шившиг. Иргэд бид л сонгохгүй байхад болно
keyboard_arrow_up