Нийтийн тээврийн 600 автобус үнэгүй WiFi-тай боллоо Нийтийн тээврийн 600 автобус үнэгүй WiFi-тай боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нийтийн тээврийн 600 автобус үнэгүй WiFi-тай боллоо

2024 оны 9 сарын 13

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” болон “Лариско медиа групп” компани хамтран Улаанбаатар хотын нийтийн тээврийн 600 автобусанд өндөр хурдны утасгүй интернэт буюу WiFi нэвтрүүллээ. Ингэснээр Улаанбаатар хот нийтийн тээврээ үнэ төлбөргүй WiFi-аар бүрэн хангаж эхэлсэн дэлхийн цөөн нийслэлийн нэг болж байна.

“Лариско медиа групп”-ын үүсгэн байгуулагч Э.Долгион “Зорчигчид автобусанд сууж байхдаа л энэ үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглана. Нью-Йорк хотын нийт автобусны 3 хувь үнэгүй интернэттэй, Лондонд нийт автобусны 20 орчим хувь интернэттэй байдаг бол Улаанбаатар хотын нийт автобусны 50 гаруй хувь ийнхүү интернэттэй болж байна. Нийтийн тээврийн автобусанд дижитал стандарт нэвтрүүлэх ажил цаашдаа ч үргэлжилж, бүх автобусыг үнэ төлбөргүй интернэтэд холбох боломжтой болно” хэмээлээ. Түүнчлэн иргэдийн тав тухыг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд автобуснуудыг дижитал медиа дэлгэцтэй болгох ажлыг хийж байгаа юм. Ингэснээр иргэд цаг үеийн мэдээ мэдээллийг түргэн шуурхай авах боломж бүрдэж байна. Нөгөөтэйгүүр нийтийн тээврийн чанар хүртээмж тэлж, иргэдэд үзүүлэх үйлчилгээ боловсронгуй болсноор автобусаар үйлчлүүлэх иргэдийн тоо ч мөн өснө гэдгийг холбогдох албаны хүмүүс онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658876
1 эможи

Зочин
2024-09-13 16:52
Юуны өмнө зорчигчдоо гэгээрүүлэх наанадаж хог хаяхгүй, суудлын бүрээс бохирдоолахгүй, урж цоолохгүй бх бие биедээ шаардлага тавьж нийтээрээ тэмцэх тухай шторк байнга гарга. Автобус бааз нь тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй. Цэвэрхэн байвал адгийн тэнэг ч аятайхан л зорчино доо
keyboard_arrow_up