ЧД-ийн Засаг дарга Н.Батсүмбэрэл улсын төсвөөр хийгдсэн зам засварын ажлыг өөрөө хийсэн мэтээр сурталчилжээ ЧД-ийн Засаг дарга Н.Батсүмбэрэл улсын төсвөөр хийгдсэн зам засварын ажлыг өөрөө хийсэн мэтээр сурталчилжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 17, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ЧД-ийн Засаг дарга Н.Батсүмбэрэл улсын төсвөөр хийгдсэн зам засварын ажлыг өөрөө хийсэн мэтээр сурталчилжээ

2024 оны 5 сарын 24

Arslan.mn

Сонгуулийн хугацаа дөхөж,  нэр дэвших эрхээ авсан  гишүүд, дарга нар  тойрогтоо хайр зарлах марафон эхэлжээ.  Үүний нэг тод жишээ МАН-аас УИХ-ын сонгуульд Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшинх эрхээ авсан Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл байлаа. 

Учир нь СУИС-ийн уулзварын зүүн талаас Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замын засварын ажлыг өөрөө хийсэн мэтээр сурталчилж, зургаа оруулан цахим орчинд түгээсэн нь нь олны шүүмжлэлийг дагууллаа.

Угтаа бол Нийслэлийн замын хөгжлийн газраас Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээсэн.

Гэтэл улсын төсвөөр хийгдсэн зам засварын ажлыг өөрөө хийсэн мэтээр сурталчилах буй Засаг дарга Н.Батсүмбэрэлийн энэ үйлдэл нь хэр ёс зүйтэй вэ гэдгийг харуулж байна. 

Тун удахгүй жижиг төсвийн ажил болгоноор тууз хайчлах, зургаа эвлүүлэн оруулах өвчин эргэн сэдрэх бололтой.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
657126
2 эможи

Зочид
2024-05-24 10:20
асуудал гэж настан би бодож байна. Өөрөө хийсэн бол болно. Дүүргийн ажлаа шаардлагын хэмжээнд сэтгэлээсээ сайн хийж байж УИХ- ын сонгуульд оролцох хэрэгтэй юм даа.
Зочид
2024-05-24 10:14
ЧД-ийн засаг дарга Н.Батсүмбэрэл Улсын төсвөөр хийгдсэн зам засварын ажлыг ӨӨРӨӨ ХИЙСЭН МЭТЭЭР СУРТАЛЧИЛАХ НЬ БУРУУ ЗҮЙЛ учир яаж сонгуульд оролцоно гэдэг нь ёсзүйгүй
keyboard_arrow_up