“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС хүртэлх замын хөдөлгөөнийг нээжээ “Зоос гоёл”-ын уулзвараас СУИС хүртэлх замын хөдөлгөөнийг нээжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС хүртэлх замын хөдөлгөөнийг нээжээ

2024 оны 5 сарын 17

Arslan.mn

"Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр нээжээ. 

Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлснээр засварын ажлыг тавдугаар сарын 15-нд эхлүүлсэн бөгөөд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээг шинэчилсэн байна.

Маргааш буюу тавдугаар сарын 18-ны 22:00 цагаас 21-ний 06:00 цагийн хооронд  Баянзүрх дүүргийн 7, 17, 38 дугаар хорооны нутаг дэвсгэр "Харуул алтай" хотхон орчмоос "Да хүрээ" гудамж хүртэлх авто замыг хааж асфальт бетоноор хучна. 

Маргааш буюу тавдугаар сарын 18-ны 22:00 цагаас 21-ний 06:00 цагийн хооронд  Баянзүрх дүүргийн 7, 17, 38 дугаар хорооны нутаг дэвсгэр "Харуул алтай" хотхон орчмоос "Да хүрээ" гудамж хүртэлх авто замыг хааж асфальт бетоноор хучна. 

Ирэх долоо хоногт хаагдах замууд:

  1. "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
  2. СУИС-ийн уулзварын зүүн талаас Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх/авто замыг тавдугаар сарын 21-ний өдрийн 04:00 цагаас 22-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх хуваарьтай байна.

Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657014
0 эможи

keyboard_arrow_up