“Нийслэлийн 2023 оны “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ“-өөр тодорсон 25 аж ахуйн нэгжийн дөрөв нь Чингэлтэй дүүргийнх“ “Нийслэлийн 2023 оны “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ“-өөр тодорсон 25 аж ахуйн нэгжийн дөрөв нь Чингэлтэй дүүргийнх“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Нийслэлийн 2023 оны “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ“-өөр тодорсон 25 аж ахуйн нэгжийн дөрөв нь Чингэлтэй дүүргийнх“

2024 оны 5 сарын 09

Arslan.mn

Тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” хэмээн жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн татварын газар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ)-тай хамтран Нийслэлийн 2023 оны төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан 25 аж ахуйн нэгж, 16 иргэнд "Шилдэг татвар төлөгч" шагнал гардуулах үйл ажиллагааг өнөөдөр Хангарди ордонд зохион байгууллаа.

Шагнал гардуулах үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг, НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр, НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Энхжин, Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар болон холбогдох албаныхан, шилдэг татвар төлөгчид оролцсон юм.

Arslan.mn

2023 оны нийслэлийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр:

  1. “Транс гайд сервис” ХХК
  2. “БНЦМҮ” ХХК
  3. “Цоглогхангай” ХХК
  4. “Бластхолдинг” ХХК
  5. “Фибо глобал” ХХК
  6. “Уанстеп” ХХК
  7. “Монпеллетс” ХХК
  8. “КАДСҮРВЭЙ” ХХК
  9. “Юбикаб” ХХК
  10. “Өгөөж чихэр боов” ХХК
  11. “МД топ” ХХК
  12. “Нэг-Үүд” ХХК
  13. “ИЛЧХАНГАЙ” ХХК
  14. “Хосгангийн оргил” ХХК
  15. “Арирангфүүдс” ХХК
  16. “Хулжийн голын зам” ХХК
  17. “Амтат чавга” ХХК
  18. “Монголианс ресторан” ХХК
  19. “Инвескор” ББСБ ХК
  20. “Арткон” ХХК
  21. “Мариотт” ХХК
  22. “Энерготех сервис” ХХК
  23. “Тридум-Эсекьюрити” ХХК
  24. “Телко инженеринг сервис” ХХК
  25. “Дижитал сэйлс чаннел” ХХК тус тус шалгарсан байна.

Харин 2023 оны нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэнээр:

  1. Багануур дүүргийн иргэн Э.Сэргэлэнбаатар
  2. Баянгол дүүргийн иргэн Н.Хулан
  3. Баянгол дүүргийн иргэн П.Байгалмаа
  4. Баянзүрх дүүргийн иргэн Ч.Өнөрбаяр
  5. Баянзүрх дүүргийн иргэн Т.Отгонсүрэн
  6. Баянзүрх дүүргийн иргэн Ц.Чимгээ
  7. Сүхбаатар дүүргийн иргэн Л.Баярмаа
  8. Сүхбаатар дүүргийн иргэн Б.Нямбаяр
  9. Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Баттулга
  10. Хан-Уул дүүргийн иргэн О.Өрнөхбаяр
  11. Хан-Уул дүүргийн иргэн Т.Баттулга
  12. Хан-Уул дүүргийн иргэн Т.Түмэнбаатар
  13. Чингэлтэй дүүргийн иргэн Ж.Баттулга
  14. Чингэлтэй дүүргийн иргэн О.Чингүүн
  15. Чингэлтэй дүүргийн иргэн Б.Батбилэг
  16. Нийслэлийн Татварын газартай харилцагч Б.Өлзий-Учрал нар шалгарсан байна.

 

 

Хан-Уул дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч "Монголианс ресторан" ХХК

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч "Инвескор ББСБ" ХК

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч "Арткон" ХХК

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч "Мариотт" ХХК

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч "Энерготех сервис" ХХК

Нийслэлийн татварын газартай "Тридум-Эсекьюрити" ХХК

Нийслэлийн татварын газартай харилцагч "Телко инженеринг сервис" ХХК

Нийслэлийн татварын газартай харилцагч "Дижитал сэйлс чаннел" ХХК

Ташрамд, энэ жилийн хувьд "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг “Хариуцлагатай татвар төлөгч” уриан дор тэмдэглэж байна. Энэ хүрээнд орон даяар татварын алба бүр татварын боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Их, дээд сургуулийн оюутнууд болон болон татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд өдөр бүр татварын сургалт орохын зэрэгцээ татварын сэдэвт уралдаан, тэмцээн зохион байгуулж буй юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656865
0 эможи

keyboard_arrow_up