Х.Нямбаатар: Хотын төвд ойр 1 га газрыг хамгийн багадаа 1 тэрбум төгрөгөөр худалдана Х.Нямбаатар: Хотын төвд ойр 1 га газрыг хамгийн багадаа 1 тэрбум төгрөгөөр худалдана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 21, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Хотын төвд ойр 1 га газрыг хамгийн багадаа 1 тэрбум төгрөгөөр худалдана

2024 оны 4 сарын 29

Arslan.mn

НИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан хуралдаж байна.

Энэ үеэр  Хотын дарга Х.Нямбаатар "Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжээгүй. Сонгуулийн сурталчилгааны шоу болгож, трактортай очиж айлуудын газрыг түрж, тэгшлээд нөгөө айлууд нь 10 гаруй жил айлын хашаа, хажуу өрөө дамжиж явсан. Тус дүүргийн 10 дугаар хорооны Арьс ширний ажилчдын орон сууцыг буулгасан, НАЗУ констракшн барина гэсэн ч бариагүй. Одоо энэ байдлыг яах вэ гээд сууж байна.

Өнгөрсөн хугацаанд нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулахад гарсан алдаануудыг дүгнэсний эцэст Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах хуулийг УИХ-аар батлуулсан.

Нийслэлд замбараагүй байгаа гэр хорооллыг дахин төлөвлөх нэртэй төслүүдэд төр оролцож, цэгцэлнэ. Ингэхийн тулд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг дамнасан 158 га газар дээр 12,000 айлын орон сууцыг нийслэл барьж, Сэлбэ голын усны урсцын тохируулгын хиймэл нуурын төслийг хамтад нь хийнэ гэж байгаа юм.

Улмаар Таван буудал, Чингэлтэй, Хайлааст, Дарь-Эхийн баруун талын айлуудын 1,000 га газрыг орон сууцаар сольж, газрын төлөвлөлт, дэд бүтцийг хийж, барилгын компаниудад худалдана.

Хотын төвд ойр 1 га газрыг хамгийн багадаа 1 тэрбум төгрөгөөр худалдана гэж төлөвлөж байна.

Барилгын компаниудад газрыг худалдаж, таван жилийн хугацаанд 2.4 их наяд төгрөгийг олно. Гүйцэтгэлээр орон сууцны санхүүжилтийг босгоно" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656683
0 эможи

keyboard_arrow_up