Нийслэлийн “МАН“ Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон Ж.Энхжаргалангаар “Төв цэнгэлдэх хүрээлэн”-г удирдуулахаар боллоо Нийслэлийн “МАН“ Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон Ж.Энхжаргалангаар “Төв цэнгэлдэх хүрээлэн”-г удирдуулахаар боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн “МАН“ Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон Ж.Энхжаргалангаар “Төв цэнгэлдэх хүрээлэн”-г удирдуулахаар боллоо

2024 оны 4 сарын 19

Arslan.mn

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг өчигдөр баталсан билээ. Харин тус компанийг Ж.Энхжаргалан удирдахаар болсон байна.

Сөхвөл, энэ оны хоёрдугаар сард түүнийг нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөхөөр томилж байсан билээ.

Хувийн бизнес олон жил эрхэлж байсан залууг Хотын дарга зөвлөхөөр томилж, улмаар “Төв цэнгэлдэх хүрээлэн”-г удирдуулахаар болсон нь цаашид төрийн өмчийн газар ч ашиг олох боломжийг бүрдүүлэх байх гэсэн хүлээлт байгаа  ч Ж.Энхжаргалангийн хувьд энэ албан тушаал дээр арай илүү ашиг сонирхолын зөрчилтэй харагдаж байгааг нуух юун.

Саяхан л эхнэр нь Хөгжлийн банкны хэрэгт орооцолдоод, зээл авсан нь ил болоод байхад л мань хүн эхнэрийгээ зээл авсанг мэдээгүй юм байна хэмээн сийхгүй яриад сууж байсан хүн шүү дээ. Ийм хүн “Төв цэнгэлдэх хүрээлэн”-г удирдана гэхэд нэг л итгэл төрөхгүй. Ямартаа нэг ийм шийдвэр нийслэлээс гаргасан байх юм.

Ж.Энхжаргалангийн хувьд цахим орчин, олон нийтийн дунд түгээсэн ойлголтууд нь тийм ч тайтай биш. Тухайлбал, Хөгжлийн банкны асуудал сөхөгдөхөд “Драгон холдинг” ХХК нь банкаар дамжуулан “Цэвэр ус савлах, сав баглаа боодлын үйлдвэр байгуулах төсөл”-д 8.4 тэрбум төгрөгийн зээл авсан боловч зориулалтын дагуу зарцуулаагүй гэх дүгнэлт гарсан байдаг. Энэ мэт асуудлуудыг нь сөхвөл доош хөвөрнө. 

Ж.Энхжаргалан сүүлд “Эхнэр маань Хөгжлийн банкны зээл авсныг мэдээгүй” хэмээн мэдэн будилж байсан тэр үед зээлээ зориулалтын бусаар зарцуулсан компаниуд хуулийн байгууллагаар гэм буруутай нь тогтоогдон зохих ял, шийтгэлээ авцгааж байсан бол Ж.Энхжаргалан болон түүний эхнэр хоёр сугараад үлдэж байсан юм. 

Энэ мэт олон асуудалд орооцолдож байсан ч тэрээр өөрийн хөтлөн явуулдаг цахим хуудсандаа бол дэндүү сайхан постууд оруулж, ард түмнийг хөгжилд хөтөлж яваа нэгэн билээ. Гаднаа гяланцаг дотроо паланцаг гэдэг нь энэ үү ч гэж мэддэг нэгэнд нь харагддаг биз ээ. 

Гэнэт чимээтэй бол нийслэлээс дэмжүүлэн гарч ирэх болсон шалтгаан нь түүний ариун цагаан хөдөлмөр, шударга зангаас нь болоогүй гэдэг нь түүний өмнөх үйлдэл, холбогдож байсан асуудлуудаас харагдаж байна. Үнэн шалтгаан нь юу бол гэсэн хамаатуулах нэг сэжим байна. 

Энэ нь Ж.Энхжаргалангийн хадам аав С.Баярт гэж хүн бий. Энэ хүн бол МАН-д олон жил зүтгэсэн Сонгинохайрхан дүүргийн МАН-ын гол хүн болж, Дүүргийн ИТХ-д өөрийн байр суурь эзэлж явсан юм билээ. Үүнийг залгамжлан хүргэн хүү нь мөн л МАН-ынхантай холбогддог. Соёлын сайд Ч.Номингоор дамжин дрон шоунаас 170 гаруй сая төгрөг авсан талаарх баримт дэлгэгдэж байсан нь мөн л саяхан. Тэр ч бүү хэл мөрийтэй тоглоом, хар тамхины асуудал түүнтэй холбогддог гээд л бод. 

Товчхон дурдахад ийм түүхтэй Ж.Энхжаргалан одоо бидний Цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар ажиллах нь. Сонгуулиар Нийслэлд өрсөлдөх сураг ч гарч байна. Одоо цаг нь бо улс төрд орно хэмээн ханцуй шамалсан нь энэ бололтой. 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656424
0 эможи

Зочид
2024-04-21 19:00
Ж.Энхжаргалан гэдэг нь 8,4 тэрбумыг зээлээр авч юу ч хийгээгүй байхад Х.Нямбаатар яагаад захирлаар тавьж байгаа юм бол. Ойлгосонгүй дээ.
Зочин
2024-04-19 16:25
Хар тамхичин хулгайд гаршсан этгээдийг даалгавартайгаар тавьж бна даа.
зочин
2024-04-19 12:14
Хулгай луйвраа хийхэд туршлагатай хүн дээр гэж тавьж дээ
Зочин
2024-04-19 09:56
сайн шантааж хийсэн бнав Драгон гээд л яваад бсан
keyboard_arrow_up