Нисэх буудал руу явдаг хурдны зам дээр осолдсон иргэдийг нисэхийн эмнэлэгт хүргэжээ Нисэх буудал руу явдаг хурдны зам дээр осолдсон иргэдийг нисэхийн эмнэлэгт хүргэжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 18, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нисэх буудал руу явдаг хурдны зам дээр осолдсон иргэдийг нисэхийн эмнэлэгт хүргэжээ

2024 оны 3 сарын 27

Arslan.mn

Өчигдөр оройноос орж эхэлсэн цасны улмаас зам талбайд халтиргаа гулгаа үүсэж, зам тээврийн ноцтой осол гарсан.

Тодруулбал өнөөдөр өглөө 08:20 цагийн үед "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу явдаг тууш замд 17 машин мөргөлдсөн ноцтой осол гарсан.  Улмаар тус хэсгийн зорчих хөдөлгөөнийг түр хугацаанд хаасан байсан. 

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас" Ослын газарт үзлэг хийж дууссан бөгөөд явах боломжгүй тээврийн хэрэгслүүдийг ачиж, зорчих хэсгийг чөлөөлсөн. Яаралтай түргэн тусламжийн 103 төвийн машинаар осол гаргасан 17 машинд сууж байсан зорчигчдыг нисэх буудлын гэмтэлд хүргэсэн. Одоогоор хэдэн хүн хүргэгдснийг хэлж мэдэхгүй байна." гэв.

Мөн цаг уурын нөхцөл байдалтай холбоотойгоор замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан явахыг зөвлөлөө.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655703
2 эможи

keyboard_arrow_up