Өнгөрсөн шөнө гэр шатаж, 50 настай эрэгтэй өртөж нас баржээ Өнгөрсөн шөнө гэр шатаж, 50 настай эрэгтэй өртөж нас баржээ
04 сарын 12, Ням
Өнөөдөр тойм

Arslan.mn

Өнгөрсөн шөнө гэр шатаж, 50 настай эрэгтэй өртөж нас баржээ

2024 оны 3 сарын 26

Arslan.mn

Өнгөрсөн шөнө Тахилтад гэр шатаж, 50 настай эрэгтэй нас баржээ.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 33 дугаар хороо, Тахилтын 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 23:44 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 23:59 цагт очиход тус тоотод иргэн Б-ийн 4 ханатай гэр, эд хогшил шатаж  байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Уг гал түймэрт  иргэн Б /50 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Хосбаярт шилжүүлэн өглөө гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
5
ouch an post
confuse an post
angry an post
1
655643
7 эможи

keyboard_arrow_up