Энэ долоо хоногийн Мягмар гарагаас цас орж, хүйтэрнэ Энэ долоо хоногийн Мягмар гарагаас цас орж, хүйтэрнэ
04 сарын 12, Ням
Өнөөдөр тойм

Arslan.mn

Энэ долоо хоногийн Мягмар гарагаас цас орж, хүйтэрнэ

2024 оны 3 сарын 11

Arslan.mn

Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-аас гуравдугаар сарын 12-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. 

Гуравдугаар сарын 12-нд Алтай, Хангайн уулсаар ялимгүй цас орно.

Түүнчлэн

  • 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар
  • 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр
  • 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. 

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -13...-18 градус хүрнэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаарна. 

Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан байна. 

Гуравдугаар сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ гэдгийг мэдээлэв. 

 

Эх сурвалж: Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
655258
2 эможи

keyboard_arrow_up