Сэлбэ голын даланг цэвэрлэж, усыг чөлөөтэй урсгахын тулд мод тайрчээ Сэлбэ голын даланг цэвэрлэж, усыг чөлөөтэй урсгахын тулд мод тайрчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 06, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Сэлбэ голын даланг цэвэрлэж, усыг чөлөөтэй урсгахын тулд мод тайрчээ

2024 оны 2 сарын 26

Arslan.mn

Олон нийтийн цахим сүлжээнд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлалтай, S`Оutlet төвийн орчимд Сэлбэ голын дагуу мод тайрч байна гэх мэдээлэл өгсөн байна.

Энэ талаар Нийслэлийн ерөнхий менежер Ц.Төрхүү "Дөрөвдүгээр сард нийслэлийн хэд хэдэн байршилд шар усны үер болох эрсдэл байгааг Онцгой байдлын байгууллагаас бидэнд анхааруулсан. Иймд  Сэлбэ голын мөсийг зөөж, голын даланг нээх, сувагчлалыг нээх ажлыг эхлүүлсэн.

S Outlet дэлгүүрийн таван давхар барилгыг дөрөвдүгээр сард нурааж эхэлнэ. Барилгын дулаан, цахилгааны хангамжийг тасалсан.  Хавар болж, мөс хайлан, их хэмжээний ус орж ирэхэд ус чөлөөтэй урсах ёстой. Иймд далан доторх шороо, бургасыг цэвэрлэж байна. Та бүхэн  Туул голын даланг мэднэ. Голын далан дотор мод, бургас байж болохгүй. Эхлээд шороо асгаад дээрээс нь бетон цутгаж, барилга барьдаг жишиг тогтчихлоо." гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654998
0 эможи

1
2024-02-26 16:24
Ийм том хөгшин улиас шилжүүлнэ гэж байхгүй байхаа. Тарьвал дороо л ургана шдээ
Зочин
2024-02-26 16:23
Энэ яадаг муу дурак вэ? Бетонон Ширэнгээ нураахгүй юу гэж амьд байгаль сүйтгээд байгаа юм бэ? Моднуудыг буцаагаад суулга!
Зочин
2024-02-26 16:11
Голын голидролд мод, бургас ургаж болохгүй гэнэ үү. Ёстой тэнэгтэж байна. Ийм нөхдөөр удирдах ажлыг хийлгэмээргүй байна. Ерөнхий сайд аа
keyboard_arrow_up