Ж.Мөнхзориг: Шар усны үер ороод ирвэл яаж ч чадахгүй, мөсөөр аргацааж байна Ж.Мөнхзориг: Шар усны үер ороод ирвэл яаж ч чадахгүй, мөсөөр аргацааж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Мөнхзориг: Шар усны үер ороод ирвэл яаж ч чадахгүй, мөсөөр аргацааж байна

2024 оны 2 сарын 15

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд үүссэн халиа, тошинтой холбогдуулан УОК-ын Шуурхай штабаас Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байна.  Өнөөдөр нийт гурван цэгт ажиллах юм. 

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр: Үер ороод ирэхэд та нар ямар арга хэмжээ авах вэ? 

Сонгинохайрхан дүүргийн дэд бүтэц хөгжлийн албаны орон нутгийн өвөлжилт үйлдвэрийн газрын дарга Ж.Мөнхзориг: Халиа, тошингийн асуудлыг ингэж шийднэ гэж хэлж чадахгүй. Одоогоор мөсөөр түр аргацааж байгаа. Шар усны үер ороод ирэхэд шийдэл гаргаж чадахгүй байгаа юм.

Төгөлдөрийн гүүрний доор 30 машин шороогоор далан хийсэн. Мөсөөр далан хийгээд, доогуур нь халианы ус нэвчиж гарангуут гаднаас нь шороогоор манасан.

Үндсэндээ аж ахуйн маягаар амь аргацаасан арга хэмжээг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлж авч байгаа. Төрийн өмчит байгууллага, хувийн хэвшлээс техникээ төлөвлөнө. Гэхдээ өнөөдрийн байдлаар төлөвлөгөө байхгүй байгаа нь үнэн. 

Бригадын генерал Б.Ууганбаяр: Дүүргийн тамгын газарт инженер байдаг уу. 

Сонгинохайрхан дүүргийн дэд бүтэц хөгжлийн албаны орон нутгийн өвөлжилт үйлдвэрийн газрын дарга Ж.Мөнхзориг: Ховор. Бараг байхгүй. Усны геодез үертэй холбоотой төв гүүрнүүдийг хариуцдаг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654735
0 эможи

keyboard_arrow_up