Хоёр давхар байшин шатаж, 44 настай эмэгтэй амиа алджээ Хоёр давхар байшин шатаж, 44 настай эмэгтэй амиа алджээ
04 сарын 12, Ням
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хоёр давхар байшин шатаж, 44 настай эмэгтэй амиа алджээ

2024 оны 1 сарын 17

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн арванхоёрдугаар хорооны Булгийн хоёрдугаар гудамжинд гал гарч байна гэсэн дуудлагыг өчигдөр 23:59 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. 

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байжээ. Мөн иргэн А-ын 8х12 метрийн хэмжээтэй хоёр давхар байшингийн дээвэр, цонх хайрагдаж байсныг 30 минут ажиллаж  унтраасан байна.

Уг гал түймэрт иргэн Д/44 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
angry an post
1
654075
5 эможи

keyboard_arrow_up