ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт чиглэл өгөх талаар мэдээлнэ ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт чиглэл өгөх талаар мэдээлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 23, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт чиглэл өгөх талаар мэдээлнэ

2023 оны 12 сарын 07

Arslan.mn

Өнөөдөр /2023.12.07/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна.

08.30-17.30 цагт: “Олборлох салбарын гэрээний мониторинг ба ил тод байдал” сэтгүүлчдийн сургалт, уулзалттай.

09.00 цагт: “Нийгмийн эрүүл мэнд-эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл болох нь” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 8010-8510.

10.00 цагт: БЗД дахь “Нисора таур”-т: Германы “Шпаркассэ” банкны Монгол дахь сан, “Гүүд Нэйборс” ТББ-аас “Дулаахан хөл” аяны хандивын аяны ёслолын үйл ажиллагаа болно.

ОБЕГ-т: Монгол Улсын Засгийн газар, Жендерийн үндэсний хороо, ОБЕГ-аас “Гамшгийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухаан, техник, технологийн ашиглалтыг нэмэгдүүлэх, жендэрийн мэдрэмжтэй гамшгаас хамгаалах үйл ажиллагаа” хэлэлцүүлэгтэй. Утас: 8615-0069, 9139-9149.

УИХ-ын Хянан шалгах түр хорооны нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол үргэлжилнэ.
Хууль зүйн үндэсний хүрээлэнд: УИХ дахь АН-ын бүлэг, “Хүртээмжтэй хөгжил хүрээлэн” ТББ-ас Жагсаал, цуглаан хийх журмын хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

11.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: “Монгол орны цөлжилт, үр дагавар”, “Хог хаягдлын менежентийг боловсронгуй болгох гарц, шийдэл” сэтгүүлчдэд зориулсан хэлэлцүүлэг болно. Утас: 9915-3305, 8816-5030.

11.30 цагт: “ Монгол ньюс” мэдээллийн төвд: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн ар гэрээс хэвлэлийн бага хурал хийнэ.

13.30-17.00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Хүүхдэд байгаль дэлхийд ээлтэй дадал, хэвшлийг суулгах зорилготой “Илүүчилье эдгээе” уралдаан зарлаж буй талаар “Бөмбөрцгийн Сүмбээ” хүүхдийн байгууллагаас мэдээлнэ.

14.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь (DICE-Digital Inclusion through CSO Empowerment)” төслийн нээлт болно.

“Шангри-Ла” зочид буудалд: ЭМЯ, “Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьегийн төслийн 20 жилийн тайлангийн хурал болно.

Улаанбаатар хотноо олон улсын “Хархорум” кино наадам эхэлнэ. Кино наадам 12-р сарын 12-н хүртэл үргэлжилнэ.

Утас: 8864-0544, 9902-6929.

Мал, тэжээвэр амьтдын тооллого улсын хэмжээнд эхэлнэ. Тооллогыг 12-р сарын 17-н хүртэл зохион байгуулна.
Монголын Уран зургийн галерейд: “СТРИЙТ ФОТО” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653249
0 эможи

keyboard_arrow_up