Засаг дарга Н.Батсүмбэрэл “ШИЛЭН ДАНСАА“  хөтлөхгүй, төсвийн зарцуулалтаа нууж байна Засаг дарга Н.Батсүмбэрэл “ШИЛЭН ДАНСАА“ хөтлөхгүй, төсвийн зарцуулалтаа нууж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Засаг дарга Н.Батсүмбэрэл “ШИЛЭН ДАНСАА“ хөтлөхгүй, төсвийн зарцуулалтаа нууж байна

админ
2023 оны 9 сарын 19

Arslan.mn

Төрийн байгууллагууд төсвийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаар "ШИЛЭН ДАНС"-наас мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ. 

Тэгвэл  Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын  "Шилэн данс"  ажиллахгүй байгаа бөгөөд 2023 он гараад хөтлөөгүй байна.

Тодруулбал, хуулийн дагуу  яам, харьяа газар болон төсвийн байгууллагууд орлого, зарлагын мэдээллээ заасан хугацаанд үнэн зөв, ил тод мэдээлэх ёстой.  Гэвч  тус байгууллагын шилэн дансыг шүүхэд  2023 он гараад орлого, зарлагын мэдээлэл огт оруулаагүй,  төсөв гүйцэтгэлийг хөтлөөгүй байна.

Уул нь Шилэн дансны хуулийг төрийн болон төрийн оролцоотой бүхий л байгууллагуудад дагаж мөрдүүлэхээр хуульчилж, шилэн дансыг нээсэн. Гэтэл Шилэн дансны хуулийг голлон хэрэгжүүлэх Төсвийн ерөнхийлөн захирагч буюу Засаг дарга Н.Батсүмбэрэл “ШИЛЭН ДАНСАА“ хөтлөхгүй, төсвийн зарцуулалтаа нууж байгаа нь хардлага төрүүлж байна.

Товчхондоо, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчиж байгаа наад захын жишээ нь энэ. Засгийн газраас төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн албан тушаалтныг ажил үүргээс нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн билээ. 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650977
0 эможи

Зочин
2023-09-19 21:25
Ene nuhriig sain shalga
keyboard_arrow_up Data too long for column 'ipAddress' at row 1